Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Мэдээ

Дундговь аймгийн Мини волейболын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн.

Дундговь аймгийн Мини волейболын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 4-р сарын 22,23 ны өдрүүдэд  3 насны ангиллаар Эрдэнэдалай суманд зохион байгуулагдлаа. Дасгалжуулагч багш Ө.Энхномуун. Тэмцээнд нийт 6 сумын 178 тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Ахлахын 13-14 насны эрэгтэй баг Хүрэл_медаль,  11-12 насны эрэгтэй баг Хүрэл_медаль, Шилдэг_довтлогчоор 8а ангийн сурагч Ү.Ананд, 13-14 насны ангиллын багийн дүнгээр Дэлгэрхангай сумын баг тамирчид 3-р байрт шалгарч 2023 оны 4-р сарын 29,30 өдрүүдэд болох Аймгийн аварга шалгаруулах Мини волейболын тэмцээнд оролцох эрхээ авлаа.