Дундговь аймаг
2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд тэнцэн, Улаанбаатар цэргийн хүрээний ангиуд, Дотоодын цэргийн ангид хуваарилагдсан цэргүүдийг албанд нь үдэн мордуулав.
Тус үйл ажиллагаанд аймгийн Цэрэг татлагын товчооны даргын орлогч, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцож, цэргийн албанд тэнцэн, эх орноо хамгаалахаар явж буй залуустаа амжилт хүссэн юм.
Ийнхүү 2024 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдаж буй залуус ар гэр, ах дүүс, найз нөхөд, ард түмнийхээ халуун итгэл хайраар үдүүлэн энх цагийн манаанд эх орондоо үүрэг гүйцэтгэхээр мордлоо.