Дундговь аймаг
Дэлгэрхангай сумын “Итгэл дүүрэн хүүхэд нас” Хүүхдийн чуулган зохион байгуулагдлаа.
Чуулганд сум орон нутгийн болон сургуулийн удирдлагууд оролцож хүүхдүүдийнхээ санал бодлыг сонслоо.Чуулганд ЕБС-ийн 104 хүүхдийн төлөөлөл оролцсон.
Тус чуулганаар:
МАК-ны сургагч багш О.Ууганбаяр “ Хүүхдийн эрхийн хөгжөөнт сургалт” “Хүүхдийн оролцооны байгууллага гэж юу вэ?” сургалт СӨУЗ-ийн дарга Ц.Отгонжаргал “Бидний оролцоо” илтгэл ”Бидний дуу хоолой” нээлттэй микрофон Шинэ монгол хөтөлбөрт хамрагдсан 11а ангийн мэдээллийг Ангийн дарга Б.Сайнтуяа нар тус тус мэдээлэл,сургалтыг зохион байгуулж сурсан мэдсэн зүйлээ хуваалцсан бусдыгаа сонссон өдөр боллоо.
Мөн Хүүхдийн элчийг сонгон шалгаруулах журмыг чуулганд оролцогч хүүхдүүдэд танилцуулж Нэр дэвшигчдийг танилцуулсны дараа нээлттэй санал хураалтыг явуулж олонхын санал хураалтаар ЕБС-ийн “Монгол хэл,уран зохиолын багш” Ц.Мөнгөнзул хүүхди0йн элчээр батламжилж хүүхдийн элчийн андгай өргөж сонгогдлоо.
Ид шидийн орон ХХХТөв нь Бүх насны хүүхдүүдэд тэгш хүртээмжтэй үйлчлэх зорилтын хүрээнд Хөгжлийн хөтөлбөрийг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулж хамтран ажилласан. Чуулганд оролцоогүй бусад сурагчдад МАК-ны сургагч багш О.Ууганбаяр “Электрон тамхины хор уршиг” “Ирээдүй би мэргэжил сонголт” “Өөртөө итгэх итгэл” “Харилцаагаа удирдах нь” сэдэвт сургалт, 6-10 насны эцэг эхчүүдэд зориулсан хүүхэд хүмүүжлийн эерэг арга сургалтыг тус тус зохион байгуулсан юм.
Энэхүү Чуулганд хамтран ажилласан МАК болон сургагч багш О.Ууганбаяр, Ид шидийн орон ХХХТөв, ЕБС -ийн анги удирдсан багш нар, ЕБС-ийн Нийгмийн ажилтан, СӨУЗ-ийн сурагчид, Чуулганы хүүхдүүдийн өглөөний цайг бэлтгэн өгсөн ЭМТ, Үдийн хоол цайг бэлтгэн өгсөн ЗДТГ, ЕБС-ийн тогооч нарт талархал илэрхийлье.