Дундговь аймаг
"Төрийн албан хаагчийн сар"-ын аяны нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд сумын удирдлагууд болон байгууллагын дарга нар мэндчилгээ дэвшүүлж, байгууллага бүр урлагийн номерын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Сургалтын үйл ажиллагаа эхлэхийн өмнө албан хаагчдын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан албан хаагчдад дурсгалын зүйл гардууллаа.
Мөн МАК-ны сургагч багш О. Ууганбаяр Төрийн албан хаагчдад "Харилцааны ур чадвар", "Тархины үйл ажиллагаа ба үйлдэл", "Стрессээ танин мэдэх удирдах" сэдэвт сургалтуудыг орлоо.
Хамтран ажилласан МАК-ны сургагч багш О. Ууганбаяр танд талархал илэрхийлье.