Аймгийн Засаг Даргын 2024 оны 02 дугаар захирамж Монгол дээлээ өмсөж хэвшүүлэх өдрийг тохиолдуулан "Монгол Өв Соёлоо Дээдэлье" арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд 4 байгууллагын 60 гаруй албан хаагчид 4 төрлийн тэмцээнийг зохион байгуулж оролцлоо.
Үүнд:
- Сумын Хэлний Бодлогоос Эх хэлний сургалт, сорилгот АХА тэмцээн - ЕББДС
- Шагайн наадгай(5төрөл) - Хүүхдийн Цэцэрлэг
- Дэмбээ - ЗДТГ
- Хуруу таалцах - Хүн Эмнэлэг тус тус зохион байгуулж түрүүлсэн албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
Уг өдөрлөгийг хамтран зохион байгуулсан ажлын хэсэг, оролцоог хангасан нийт Төрийн Албан Хаагчдадаа баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.