Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Танилцуулга

СУМ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ

Их эзэн Чингис хааны 15 дахь үеийн ач Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз долоон хүүдээ халхын нутгийг 7 хувааж өгснөөр халх 7 хошуу үүссэн түүхтэй. Түүний нэг болох “Говь түшээ гүний хошуу”-ны төв нь Дэлгэрхангай уулын урд энгэрт Мөнх хашаат гэдэг газар 1693 онд төвлөрч “Түшээт хан аймгийн халхын умард замын хошуу” нэртэй байгуулагдснаар тус сумын түүх эхэлдэг.