Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Танилцуулга

БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

2007 оноос "Түншлэл" арга хэмжээнд сум орон нутгаа төлөөлөн оролцож Ингэний сүү сүүн бүтээгдэхүүнийг брэнд бүтээгдэхүүн болгож хүний биед болоод эрүүл мэндэд ач тустай болохыг сурталчилан таниулж ирсэн тэргүүний туршлагатай билээ. 2012 оноос Дэлгэрхангай түншлэл арга хэмжээг сумандаа зохион байгуулж байна. Аймгийн брэнд бүтээгдэхүүнээр 1-р багийн малчин Д.Нэргүй ингэний айраг, 4-р багийн малчин иргэн Х.Базарсүх хүнсний ногоогоор, Ц.Даваа "аарцтай хөмүүл" бүтээгдэхүүнээр, Б. Булганмаа ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнээр, А. Амгалан суран эдлэлээр, Х.Базарсүх гар урлалын бүтээгдэхүүнээр, Г.Амарсайхан "Сүүн молоко" зэрэг бүтээгдэхүүнээр аймгийн брэнд бүтээгдэхүүний шагналыг хүртсэн байна.

Номгон багийн иргэн Х. Базарсүх

Тус сумын Номгон багийн иргэн Х. Базарсүх 2008 оноос эхлэн газар тариалан эрхлэсэн. Төмс 0.5га, хүнсний ногоо 0.2га газар жил бүр тариалдаг. Жилд дунджаар 4-5тонн төмс хүнсний ногоо хураан авдаг. Мод 0,5га газарт 7 нэр төрлийн 350ширхэг мод тарьж ургуулсан байна. 2014 онд "Аймгийн Шилдэг Тариаланч" - аар шалгарч байсан.

Толь багийн иргэн Б. Булганмаа

Тэрээр 2014 онд сумын "Сайн малчин", 2016 онд "Дэлгэрхангай түншлэл" ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн тэргүүн байр, 2017 онд сумын түншлэлд "Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн" цом, 2017 онд "Мянгат малчин", 2019 онд "Аймгийн аварга малчин, 2021 онд МҮОНРТ-ийн "Алтан ботго"-ны эзэн, Дундговь түншлэл-2019 оны "Брэнд бүтээгдэхүүн" шагналыг тус тус хүртэжээ.

Номгон багийн иргэн Ц. Даваа

2005 оноос өрхийн хэрэгцээнд зориулан Аарцтай хөмүүл хийж байсан. Тэрээр Дархан хотод болсон төвийн бүсийн 8 аймгийн үзэсгэлэн яармагт оролцож "Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн", 2011 онд Мишээл экспод болсон Дэлхийн Зөн ОУБ-аас зохион байгуулсан үзэсгэлгээс тусгай байрын шагнал авсан хоол амтлагч бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүнээрээ 2009 оны Дундговь аймгийн түншлэлд оролцож "Аймгийн брэнд бүтээгдэхүүн"-ээр шалгарсан байна.

Шавагтай багийн иргэн А. Амгалан

Тэрээр бага наснаасаа мал маллаж ирсэн сур, ямааны арьсаар сур, суран эдлэл хийж сум, аймаг, улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцдог хөдөлмөрч залуу малчин юм. Өвөрхангай аймаг, болон Мишээл экспод зохион байгуулагдсан Улсын уралдаан суран эдлэлийн бүтээгдэхүүн нь өндөрөөр үнэлэгдэж, Патентын эрхээ авсан байна.