Дундговь аймаг
Цогт-Очирын ОДБАЯР нь 1981 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. 1989 онд Дэлгэрхангай сумын 8 жилийн сургуульд элсэн орж бүрэн дунд боловсролыг эзэмшин 1998 онд төгссөн. 1999 - 2003 онд Дизайн Урлагийн Дээд Сургууль, 2002 онд Төмөр Замын сургуулийг тус тус төгссөн.
Ажлын байлал: 2003 - 2009 онд хувиараа ажил эрхэлсэн, 2010 - 2012 онд "Алтай кашмир" ХХК дизайнер, 2012 - 2013 онд "Линкс поверкоре" ХХК маркетингийн хэлтсийн дарга, 2013 - 2014 онд "Манна" ХХК төслийн удирдагч, 2015 - 2018 онд Төрийн банкинд теллер, 2018 - 2023 онд Дэлгэрхангай ЕББДСуургуульд нийгмийн ажилтан, 2023 оноос Дэлгэрхангай сумын Засаг Даргын албыг хашиж байна.