Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Мэдээ

"ИРГЭДЭЭ СОНСЪЁ-2023"

   Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Дэлгэрхангай суманд ажиллах үеэрээ сумын ЕБС-ийн сурагчдын дотуур байрны орчин нөхцөлтэй танилцлаа. Тус байр нь 2003 онд ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй бөгөөд 2018 онд малчид болон сумын төвийн төрийн байгууллагуудын дэмжлэгээр өрөөнүүдийн тохижилтыг хийсэн юм. Дотуур байр нь 80 хүүхдийн багтаамжтай бөгөөд одоогоор 50 орчим хүүхэд амьдарч байна. 2020 онд дээврийн засвар, 2022 онд Боловсролын яамны санхүүжилтээр дотор 00-ыг тус тус засварласан. Уг барилга нь дулаан алдагдал ихтэй, агааржуулалт муу, хүүхдийн тохь тухтай амьдрах орчин нөхцөл хангагдахгүй байгаа талаар сумын удирдлага танилцуулсан юм. Их засвар хийлгэх 200 гаруй сая төгрөгийн зардлын зураг төсвийг аймгийн Засаг даргад танилцуулсан бөгөөд уг зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар дахин хянуулж, дүгнэлт гаргуулан 2024 оны аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжийг судлахаар боллоо.














Их уншсан

"НУТГИЙН ХӨГЖИЛД-БИДНИЙ ОРОЛЦОО" МАЛЧДЫН ЧУУЛГАН

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МИНИ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, АВАРГА МАЛЧИН ӨРХ, АВАРГА СААЛЬЧИН, АВАРГА ТЭМЭЭЧИН, АВАРГА ТАРИАЛАНЧДЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

"БОТГОНД БОНУС" 2024

"ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН"

"Өсвөрийн үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан"

"ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 16-Р ХУРАЛДААН"

"ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН- ТЭГШ ОРОЛЦОО"

"ШАТРЫН ТЭМЦЭЭН"

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, "СҮҮ ХӨТӨЛБӨР"