Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Мэдээ

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, "СҮҮ ХӨТӨЛБӨР"

         2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, "СҮҮ ХӨТӨЛБӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО. Өнөөдөр эх орны минь ирээдүй, суралцах их хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн энхрий бяцхан хүүхэд багачууд, оюутан залуус, сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд эрдэмтэн багш нар, боловсролын салбарын нийт албан хаагчид, эцэг эхчүүдийн баярын өдөр. Мөн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар энэ хичээлийн жилд “СҮҮ ХӨТӨЛБӨР”-ийг Дундговь аймгийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн нь онцлог болж байна. Энэ өдөр Сумын Засаг дарга Ц.Одбаяр, ИТХ-ын дарга Ц.Сансармаа, Тамгын газрын дарга Ё.Сайхантуяа, Засаг даргын орлогч Ц.Дэлгэрсайхан нар хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүлж, Ерөнхий боловсролын сургуульд "СҮҮ ХӨТӨЛБӨР"-ийн нээлтийг нээлээ. Ачит багш, алдрай бяцхан сурагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.




Их уншсан

"Дэлгэрхангай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч ЗДТГ-ын албан хаагчдад "Эгогоо удирдах" илтгэл болон ''Open AI'' системийн талаар танилцууллаа.

"МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУЛЛАГА" үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын арга хэмжээнд тус сумаас 19 төлөөлөгч оролцлоо.

"МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ, ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГӨРГӨХ ЁСЛОЛ, ГЭРЛЭЛТ БАТЛАХ ЁСЛОЛ" тус тус зохион байгуулагдлаа..

Багийн удирдлагын зүгээс Монголын Алт Компани(МАК)-д хүсэлт тавьсаны дагуу Эрдэнэчулууны давааг засаж янзаллаа.

''Төрийн албан хаагчийн сар''-ын аяны хүрээнд "Монгол Өв Соёлоо Дээдэлье" арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Дэлгэрхангай сумын Орон Нутгийн Хөгжлийн Сангийн ажлын хэсэг хуралдлаа.

"Ахмадын баяр"-2024 баярын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг комисс 2024.10.05-ны өдөр Дэлгэрхангай суманд зохион байгуулагдлаа.

ЭР ЦЭРГҮҮД ЭХ ОРНОО ХАМГААЛАХААР МОРДЛОО

“БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ” СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО.