Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

"ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН СОЁЛЫН ТӨВ"

Сономбалжид овогтой Нармандах нь 1981 онд Дэлгэрхангай суманд төрсөн. 1989-1999 онд Дэлгэрхангай сумын 10 жилийн сургуульд суралцан төгссөн. 2000-2004 онд СУДСургуульд суралцаж Номын санч, мэдээлэл зүйч мэргэжлээр төгссөн. 2005-2009 онд Соёлын төвийн номын санчаар ажиллан 2011-2013 онд Соёлын төвийн эрхлэгчийн албыг хашиж байсан. 2014-2022 онд Соёлын төвийн номын санчаар ажиллаж байсан. 2023 оноос Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байна. Улсын архивын ерөнхий газарт стандарт бичиг хэрэг, архивын мэргэжлээр суралцан төгсөж эдүгээ Соёлын төвийн архив бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгэдэг. Монголын Үндэсний номын санд "Номын санд баримтлах эрх зүйн баримтууд ННА, ном зүйн бичилт, номын сангийн программ хангамжууд зэрэг сэдвээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдан Сертифкаттай төгссөн. Мөн уртын дууны сургагч багшаар ажилладаг билээ. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2012 онд Эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг, 2007 онд Баруун бүсийн ардын дуу дуулаачдын тусгай байр, Дэлгэрхангай сумын 90 жилийн ойн медаль 2014 онд Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль Дэлгэрхангай сумын Засаг Даргын хүндэт өргөмжлөл, Зууны манлай Алдарт уртын дуучин Ж. Дорждагвын нэрэмжит урлагийн наадмын тэргүүн байр, 2015 онд байгууллагын шилдэг ажилтан, 2016 онд Сумын Засаг Даргын жуух бичгээр тус тус шагнагдаж байсан