Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

"ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН СОЁЛЫН ТӨВ"

     Соёлын төвийн дуу хөгжмийн багш Дашнямын Эрдэнэчулуун нь 1967 онд Дэлгэрхангай суманд төрсөн. 1976-1983онд Дэлгэрхангай сумын 8-н жилийн дунд сургууль 1983-1985 онд Мандалговь хотын улсын тэргүүний 10-н жилийн сургуульд 10-р анги төгсөж 1986-1986 онд Соёл гэгээрлийн дунд сургуульд суралцаж байх хугацаандаа Дэлгэрхангай сумын 8-н жилийн сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад 1986 онд цэргийн албанд татагдан Эрдэнэт хотын Ардын армийн 186-р нэгтгэлийн 208-р ангид хөгжимчин байлдагчаар алба хаасан. 1989 онд цэргийн албанаас халагдаж ирээд тус сумын Соёлын төвд одоог хүртэл тасралтгүй 34 дэх жилдээ ажиллаж байна. Хөгжмийн багш Д.Эрдэнэчулуун нь ажиллаж байгаа хугацаандаа уран сайханч, ардын авъяастнуудын оролцоотойгоор Э.Оюуны зохиол "ХАЙР" 6 бүлэг 8 үзэгдэлт драмын жүжиг Дожоодорж "Дүүжлээстэй хүн" "Холио солио" Барамсай "Авгай хад" "Хадлан дээр" "Найруулагчийн зовлон" "Цоодол" зэрэг эмэгнэлт болон инээдмийн 30 гаруй жүжиг 450 гаруй концертыг найруулан үзэгч түмнийхээ хүртээл болгожээ. 1993 оноос эхлэн нутгийн уран бүтээлчидтэй хамтран дууны шүлгэнд аялгуу зохиож Л.Тогтох "Толь булаг" " Хүзүү борлог" еерийн үг ая "Сэтгэлд уянгатай нутаг" "Хар нүдэнгийн нутаг" Б.Гантогтох "Хадган уул" Идэр залуу бөхчүүд" Г.Өнердэлгэр "Аавын нутаг" Б.Батбаяр "Сэтгэлийн уяа хань" Г.Ёндон "Уянгын хангай" "Таргат түмэн водов" "Тоорой банди" "Хуйн ээж". "Түшиг хангай "Өлзийт нутгийхан" "Эмнэлэгийнхэний үйлс водов" Б.Баярсайхан Дэлгэрхангай" "Буянтай аав" Н.Сэнгэдаг Р.Авиртэд "Зава Дамиданы мергелийн дуу" "Шинэ жил" "Дэлгэрхангай" Я.Бямбатогтох "Талын уул" "Номхон хүрэн уул минь" С.Нармандах "Нүдэн булаг" зэрэг 30 гаруй дууны шүлгэнд ая зохиож нийтийн хүртээл болгон урын сангаа баяжуулжээ. 1997 оноос эхлэн торин хуурын шавь сургалтыг зохион байгуулсанаар 1997-2009 он хүртэл бие даан морин хуур тоглодог 45-н шавь 2010 оноос одоог хуртэл морин хуурын шавь сургалтанд 66 ардын авъяастанг хамруулаад байна. Д.Эрдэнэчулууны хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж 1999 онд УТУСайханч 2005 Соёлын яамны жуух бичиг 2008 онд МУСТА 2011 онд Дундговь аймгийн алдарт морин хуурч 2013 онд МЗХолбооны хедөлмөрийн алдар алтан медаль 2017 онд хөдөлмөрийн хүндэт медалаар тус тус шагнасан байна.