Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ЕБСУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Анхны бага сургууль: Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын бага сургууль нь олноо өргөгдсөний 12 дугаар он буюу 1922 оны 6 сарын 20-нд 12 сурагч 1 багштайгар албаны зардлаар байгуулагджээ. 1923 оноос эхлэн төсөвт орж, 1924 оны намар 30 сурагч 1 багш, 1 галчтай болж өргөжсөн байна. Ногоон дээвэрт: 1926 онд гурван тасалгаа бүхий хичээлийн шинэ байр Ногоон дээвэртэд оржээ. Ногоон дээвэрт хэмээх энэ барилгыг Дэлгэрхангай уулын хошууны анхны занги байсан гүн Өлзийноров санаачлан сумын дарга Жамбадагва гэх хүн удирдан бариулжээ. Дунд сургууль: 1964 онд 160 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байртай болсон нь өнөөг хүртэл ашиглагдаж байна. 1965 онд 8 жилийн сургууль болон өргөжиж 1966-2012 он хүртэл 8 ангийн 42 удаагийн төгсөлтөөр 2000 гаруй суралцагч бүрэн бус дунд боловсрол эзэмшүүлсэн байна. Бүрэн дунд сургууль: 1992 онд 70 жилийн ойгоор 10 жилийн сургууль болон өргөжсөн ба 2005 онд Төрийн шагналт Ардын уран зохиолч С.Дашдооровын нэрэмжит болсон. 2019 онд 320 хүүхдийн хичээлийн шинэ байранд орсон мэдээлэл зүй, хөгжим, байгалийн ухааны AR төхөөрөмж бүхий кабинет, эрэгтэй технологи, НТБ-н зан заншлын өргөө, гадаад хэлний кабинет зэрэг бусад анги танхимуудыг бүрэн тохижуулсан эдүгээ 386 суралцагч 64 багш ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа хэвийн явуулж байна.