Дундговь аймаг
Дундговь аймаг
Мандал овогтой Дээдэнцэцэг нь 1961 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн 1970-1978 онд тус сумын ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж 1978-1982 онд Дорноговь аймгийн АУДС-ийг эх баригч бага эмч мэргэжлээр суралцан төгссөн. 1982-1991 онд Дэлгэрхангай сумын Номгон бригадын эмчээр, 2001-2008 онд Толь бригадын эмчээр, 2008-2009 онд Улаанбаатар хотын СХД-ийн нэгдсэн эмнэлэгт эх баригч бага эмчээр, 2010-2015 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын ЭМТ-д багийн эмчээр, 2015-2022 онд Дэлгэрхангай сумын ЭМТ-д 4-р багийн эмчээр тус тус ажиллаад тэтгэвэртээ гарсан.
Авсан гавьяа шагнал
2002 онд Алдарт эхийн одон -2
2002 онд Дэлгэрхангай сумын ЗД-ын жуух
2011 онд “Алтан гарт сувилагч” ТББ
2012 онд ЭМС-ийн 90 жилийн ойн медаль
2012 онд ЭМЯ-ы жуух бичиг
2014 онд Дундговь аймгийн ЗД-ын Хүндэт өргөмжлөл
2018 онд ЭМЯ-ы Тэргүүний ажилтан