Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

"ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ"

Дэлгэрхангай сумын Хүүхдийн цэцэрлэг

Анх байгуулагдсан 1947оны хүүхдийн цэцэрлэг

Дэлгэрхангай сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1947 онд тухайн үеийн оёдлын артелын ажиллагсдын хүүхдийг өдрийн цагаар асран хамгаалах зорилгоор гэр цэцэрлэг хэлбэрээр байгуулагдаж байсан түүхтэй. Тэрхүү анхны цэцэрлэгийг байгуулагдахад эрхлэгч, хүмүүжүүлэгч багшаар Хөнхөрийн Надмид, тогоочоор Д. Цэвэгнамжил нар ажиллаж байсан байна.

Анхны хүмүүжигчид нь Жалчингийн Оюун, Ц. Оргой, Л. Марууш, М. Чимэдцэрэн, Ж. Бямбаа, М. Мягмар.... нарын 20-д хүүхэд хүмүүжиж байсан байна.

1960-аад оны хүүхдийн цэцэрлэг

1963 онд Шинэзам нэгдлийн цэцэрлэг болон өргөжиж сумын төвийн албан байгууллагын албан хаагчдын хүүхдийг хамруулан ажилласан байна. энэ үед цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар Д. Чимэддолгор /1963-1968/ үйлчлэгчээр Г. Лочинцэрэн, Г. Марууш, тогоочоор Г. Цээсүрэн, Д. Цэндсүрэн нар ажиллаж байжээ. Тус цэцэрлэг 1969-1970 онд 45 хоногтойгоос 8 насны 25 хүүхдийг хамруулж байсан 1969 онд шинэ жилийн баяраа тэмдэглэн шинэ жилийн концерт найруулан тавьж 12 цасан охины бүжиг дэглэн тавьсан байна. Үүнээс эхлэн шинэ жилийн баяр уламжлал болон тэмдэглэгдэж ирсэн байна.

1970-аад оны хүүхдийн цэцэрлэг

1970-1980 онд тус цэцэрлэгт Ж. Жаргалбуд, Ц. Баатар, Д. Гонгоо, Д. Сугир, С. Цэнд, Сэрээтэр, Сугир, Д. Цэрмаа нар ажиллаж байсан байна. 1975 онд яслын бүлгийг цэцэрлэгээс салган эрхлэгчээр нь Сэрээтэрийг томилон ажиллуулсан. Тийнхүү хүүхдийн насны байдлаар цэцэрлэгийн бүлгүүдийг шинэчлэн зохион байгуулж хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлсэн байна. Удалгүй 1979 онд ясли, цэцэрлэг нэгдэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.

1990-2000 оны хүүхдийн цэцэрлэг

1992-2002 онд тус цэцэрлэгт эрхлэгчээр О.Бүжинлхам, багшаар Б.Тунгалаг, Т.алтантуул, Ч.Хонгорзул, Н.Нарантуяа нар ажиллаж байсан. Асрагчаар Ө.Амаржаргал, Б.Баярмаа, С.Оюунцэцэг, тогоочоор Ц.Уранцэцэг, Ц.Эрдэнэсүрэн, аж ахуйн эрхлэгчээр Ч.Мөнхтуяа, З.Оюун, яслид Ё.Отгонтөгс, А.Бүдсүрэн, Ш.Болормаа, Ж.Чанцалдулам нар ажиллаж байжээ.

 1994-1995 оны хичээлийн жилд сумын төвийн айл өрхийн цэцэрлэгийн насны бүх хүүхдийг бэлтгэл бүлэгт хамруулж, зохих программын дагуу сургуульд бэлтгэж 9 сарын 1-д сургуульд ёслол төгөлдөр хүлээлгэн өгчээ. Үүнээс хойш энэ арга хэмжээ уламжлал болон өнөөг хүрсэн байна. Багш Н.Нарантуяагийн санаачлагаар 1996 онд анх Бяцханмисс, жентельментэмцээнийгзохионбайгуулсанболөдгөөжилбүр 6 сарын 1-дуламжлалболгонзохионбайгуулагдаж байна.

            2004-2020 оны хүүхдийн цэцэрлэг

Манай хамт олон

Тус цэцэрлэг нь өнөөгийн байдлаар /2020 он/ эрхлэгч-1, арга зүйч-1, дуу хөгжмийн багш-1, багш-4, туслах багш-4, нярав-1, тогооч-2, , цагаан хэрэглэлийг угаагч-1, үйлчлэгч-1, галч-манаач-3, нийт-19 орон тоотой үйл ажиллагаа явуулж байлаа.

2020-2021 оны хичээлийн жилд бага бүлэгт 25 хүүхэд, дунд бүлэгт 26 хүүхэд, ахлах бүлэгт 23 хүүхэд, бэлтгэл бүлэгт 48 хүүхэд, нийт 122 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулан сургаж байлаа.