Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

"БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ"

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАРЫН 75 ДАХЬ УДААГИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Дундговь аймгийн багш нарын 75 дахь удаагийн бага хуралд оролцогчид 2023-2024 оны хичээлийн жилд “Хамтын оролцоо, үнэлгээний үр дүнд суурилан цэцэрлэг, сургуулийн менежментийг сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гаргах” зорилго дэвшүүлж, зорилтуудаа тодорхойллоо. Энэ хичээлийн жилийн үйл ажиллагаа нь УИХ-аар шинэчлэн баталсан “Боловсролын багц хууль”-ийг хэрэгжүүлэх, сурталчилан таниулах, үнэлгээнд суурилсан сургуулийн менежментийг хөгжүүлэхэд чиглэнэ гэдгийг аймгийн БШУГ-ын мэргэжилтнүүд онцолсон. Багш нарын бага хурлын үеэр “Боловсролын багц хууль”-ийг тус аймгийн 19 сургууль, 22 цэцэрлэгийн удирдлагуудад гардуулж өглөө. Мөн цэцэрлэгийн эрхлэгч Д.Будням эрхлэгч, арга зүйч, багш нарт Google программ дээр ажиллах шинэ арга зүйн сургалтыг зохион байгуулан явууллсан.