Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

“ТАБЛЕТТАЙ БАГШ ХӨТӨЛБӨР”

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Таблеттай багш” хөтөлбөрийн баг Дундговь аймагт ажиллаж байна. Дундговь аймгийн хувилбарт сургалтын багш нарт бага насны хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшихүй, бие бялдрын цогц хөгжлийг дэмжих гэр бүлд суурилсан сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүйд суралцуулах зорилготойгоор “Гэр бүлд суурилсан бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих сургалт”-ыг 2023 оны 11 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтад БШУГ-ын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, хувилбарт сургалтын багш, цэцэрлэгийн арга зүйч, бүлгийн багш нар хамрагдлаа.