Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны
01 тоот захирамжаар батлагдсан Боловсролын чанар хүртээмжийг дэмжих
жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Сайн цэцэрлэг-Сайн багш"
аяныг 1 жилийн хугацаатай зохион байгуулж 22 цэцэрлэгийн хэмжээнд Дэлгэрхангай
сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олонд нэгдсэн. 2023-10-17 нд Энэ арга хэмжээний
үйл ажиллагаа тус байгууллага дээр зохион байгуулагдсан. "Сайн багш - Сайн цэцэрлэг" арга
хэмжээнд Бага бүлгийн багш М.Наранцэцэг, Ахлах бүлгийн багш Б.Пүрэвчулуун,
Хөгжмийн багш Л.Нямхишиг нар амжилттай оролцсон.
Тус арга хэмжээний хүрээнд ажлын хэсгийн
багийнхан бүлгийн эцэг эхчүүдэд 3 үе шаттай “ Хүүхдийн ой тогтоолт эрчимтэй
хөгждөг, аливаа юманд тэвсээртэй ханддаг, эхэлснээ заавал дуусгадаг тааламжтай
нас”, “ Бага насны хүүхдийн эрүүл мэнд хоол тэжээл”, “Хүүхэдтэйгээ тоголцгооё”
сэдэвт сургалтуудыг зохион байгуулан явуулж гарын авлага тараах материалыг тус
тус эцэг, эх , бүлгийн багш нарт өглөө. Нийт 25 эцэг эх, асран хамгаалагч нар
оролцсон. Мөн тус байгууллагын
багш ажилчдад Эрдэнэдалай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Цэрэн
“Байгууллагын ёс зүй ба соёл” сэдэвт сургалтын
зохион байгуулан явуулсан
"Сайн цэцэрлэг"-ийн
үнэлгээгээр тус цэцэрлэг нь 93,2% хувиар аймгийн хэмжээнд 6-р байранд орсон. "Сайн багш"-ийн
үнэлгээгээр Бага бүлгийн багш М.Наранцэцэг 1-р байр, Хөгжмийн багш Л.Нямхишиг 2-р байр,
Ахлах бүлгийн багш Б.Пүрэвчулуун 11-р байранд орсон амжилтуудыг гаргалаа.