Дундговь аймаг
Дундговь аймаг
Багшид сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдийг сургуульд амжилттай бэлтгэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бэлтгэл бүлгийн багш нарт зориулсан цахим сургалтад Ахлах бүлгийн багш Б.Пүрэвчулуун амжилттай суралцаж төгөслөө.
Сургалт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Сургалтад нийслэл, орон нутгийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 2205 багш хамрагдсан.
Оролцогчид цахим хэлбэрээр суралцаж, сургуульд элсэн суралцах хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга зүйг судлан, өдөр тутмын сургалт, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх юм.
Судалгааны үр дүн болон өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан бэлтгэл бүлгийн хүүхдэд зориулан боловсруулсан “Миний анхны сурах бичиг” дасгал ажлын ном, багшид шинэ санаа өгөх, багш, хүүхдийн хамтын хөгжлийг дэмжсэн, тэдний бүтээлч үйлээр баяжигдан ашиглах боломжтой сургалтын арга зүйн хувилбаруудыг багтаасан “Багшийн хөтөч” зөвлөмжийг бэлтгэл бүлгийн багш нарт сургалтын дараа хүргэх юм.