Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

“УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ-2023” СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН "

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 10 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд зохион байгуулж буй “Удирдлагын манлайлал-2023” зөвлөгөөнд тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Будням оролцлоо. Зөвлөгөөнд сумдын болон хэлтэс, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн 200 хүн хамрагдсан. Дундговь аймгийн хөгжлийг тодорхойлоход манлайлал, уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэгдсэн мэдээллээр хангах зорилготойТус сургалт, зөвлөгөөнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын Засгийн газрын референт С.Нямбаяр нар оролцсон.