Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

“САЙН БАГШ - САЙН ЦЭЦЭРЛЭГ" АЯНЫ ШИЛДГҮҮД

Аймгийн Засаг даргын санаачилгаар 2023 онд “Сайн багш - Сайн цэцэрлэг” аяныг зохион байгуулагдсан. Тус аян бүтэн жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд аймгийн 22 цэцэрлэгийн багш нар оролцсон.  2023-12-26нд  Тэргүүлсэн багш нар болон байгууллагын шагналыг гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдсан.  

Дундговь аймгийн СӨБ-н багш нарын дунд зохион байгуулагдсан "Сайн багш-Сайн цэцэрлэг" аяны хүрээнд "Бага" бүлгийн багш нарын төрөлд М.Наранцэцэг багш ТЭРГҮҮН байр, Хөгжмийн багш нарын төрөлд Л.Нямхишиг багш ДЭД байрыг тус тус эзэлсэн амжилтуудыг гаргалаа.