Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

"БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ"

Сайхан-овоо, Хулд, Луус, Эрдэнэдалай, Дэлгэрхангай сумдын цэцэрлэгийн багш нарын сургалт 2 өдөр зохион байгуулагдаж дууслаа.

       2024 оны 01-р сарын 4-5нд Тус байгууллага дээр Баруун бүсийн багш нарын НҮБ-н төслийн Монгол ахуйн ёс заншлаа дээдэлдэг, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг иргэн болж төлөвшихөд багшийн оролцоог нэмэгдүүлэх арга зүйн сургалт, 2 дахь өдрийг бүсийн цэцэрлэгүүдийнхээ удирдлагуудын санаачилгаар нэмж, бүсдээ хэрхэн үр дүнтэй ажиллах вэ?, сургалт үйл ажиллагааны чанараа хэрхэн сайжруулж бодитой төлөвлөх вэ?, Гүйцэтгэлийн үнэлгээнд хэрхэн амжилт үзүүлэх вэ? ,Төсөлт ажлыг хэрхэн зохион байгуулах , төлөвлөлт гэж юу юм, стресс түүний үүсэх нөхцөл хэрхэн ангижрах вэ, гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулж дадлага хэлэлцүүлэг явуулан зөвлөх багшийн цагаар үйл ажиллагаагаа өндөрлөлөө.Сургалтад Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Хулд, Луус сумын нийт 20 гаруй  багш хамтрагдсан