"ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН СОЁЛЫН ТӨВ"
Дэлгэрхангай сумын соёлын төв нь анх 1920 иод оны сүүлээр " Улаан гэр" нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1929 онд анх нүүдлийн кино үзэж байжээ. Улаан гэрийн даргаар хамгийн анх 1938-1937 онд Улсын сайн малчин Жигмэдийн Цэгмэд ажиллаж байжээ. 1939 онд гар үйлдвэр буюу артелийн эрэгтэй эмэгтэй ажилчид буюу сургуулийн багш нараас бүрдсэн уран сайхны зөвлөл бий болж эсгий гэрт үйл ажиллагаагаа явуулан бүжиглэх, алчуур шидэх зэрэг олон нийтийн ажил зохион явуулахын зэрэгцээ концерт тоглодог байжээ. 1940-1950 онд тухайн үеийн уран бүтээлчид дуугүй дүрсэн киног тэмээнд ачаалан женам эргүүлж кино гаргадаг байжээ.1962 онд Одоогийн ахуй үйлчилгээний байранд сумын клуб байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.Одоогийн соёлын төвийн байр нь 1974 онд баригдан ашиглалтад орж энэ үед Төрийн 5 Яамны соёл урлагийн үзлэг Дэлгэрхангай суманд зохион байгуулагджээ. 1991 онд Соёлын төв болж өргөжсөн бөгөөд одоогийн байдлаар Эрхлэгч Хөгжмийн багш Соёлын өвийн ажилтан Бүжгийн багш Номын санч Нярав үйлчлэгч гэсэн үндсэн 6 хүний орон тоотойгоор соёл урлагийн үйлчилгээг иргэддээ хүргэн ажиллаж байна.Бид үндэсний язгуур урлагаа уран бүтээлийн гол цөм болгон ажилладаг бөгөөд тэдгээрийг дээдлэх сурталчлах хүүхэд багачуудад өвлүүлэх иргэдэд таниулах зорилгоор Морин хуур монгол биелгээ Уртын дуу ардын дуу Угийн бичиг хөтлөлт соёлн биет ба биет бус өвийг таниулах зэрэг олон талт сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.Эрхэм зорилго: Нутгийн иргэдийн оролцоо , тэдний авьяас чадаварыг нээн хөгжүүлэх , мэргэжилиын боловсон хүчинд тулгуурласан хүн бүр бие даан чөлөөтэй хөгжих соёлын орчинг бий болгоход оршино.Алсын хараа: Үндэсгнний түүх соёл , ёс заншлаа дээдлэн хүндэтгэж үе үеийнхээ соёл иргэншлийн залгамж чанарыг уламжлан хадгалж өвлүүлэх , хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээний хүрээ , хүртээмжийг дээшлүүлэх, урлагийн бүхий л төрлийг хөгжүүлж иргэддээ үзүүлэх соёлын үйлчилгээгээр тэргүүлсэн шилдэг байгууллага болохыг эрмэлзэнэ.