Мэдээлэл

БҮРДИЙН УЯНГА ЗУСЛАНД АМРАГЧДЫН ЭРХИЙН БИЧГИЙН ҮНЭ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын дагуу “Бүрдийн уянга” зусланд амрагчдын эрхийн бичгийн үнийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг танилцуулж байна.

Бүрдийн уянга хүүхдийн зуслан нь Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 2015 оноос 6 хоногийн 85000 төгрөгийн хураамжтайгаар ажиллаж байсан бөгөөд 2015 оноос одоог хүртэлх зусланд хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүн, бараа, бензин шатахууны  үнийн  өөрчлөлт, өсөлттэй уялдуулан Зуслангийн үнэ тарифад өөрчлөлт оруулж 6 хоногийн 158000 төгрөг болгохоор тогтоолын төслийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барих гэж байгаа тул та бүхэн санал хүсэлтээ илгээнэ үү.


“Бүрдийн уянга” зусланд амрагчдын эрхийн бичгийн үнэ өөрчлөх талаарх танилцуулга