Нутгийн удирдлага

         Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг авч, Засаг даргыг томилогдсоны дараах нэг сарын дотор багтаан боловсруулна.” гэсэн заалтыг үндэслэж, аймгийн Засаг даргын 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсрууллаа.

        Дундговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Дундговь аймгийг 2018-2028 онд хөгжүүлэх хэтийн зорилт”, салбарын хөгжлийн зорилтот хөтөлбөр, Аймаг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд суурилан боловсруулахаас гадна Дундговь аймгийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналд үндэслэн боловсруулсан. Энэхүү бодлогын баримт бичиг нь хөгжлийн тэргүүлэх 6 бүлгийг хамарч байна.

       Дундговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 6 бүлэг  19 чиглэл /салбар/-ийн хүрээнд  15 зорилго,  46 зорилт,  226 арга хэмжээг  төлөвлөн гаргалаа.


НЭГ.“КОВИД-19” ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО

  1. Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийнхүндрэлийг даван туулах бодлогыг хэрэгжүүлэх 


ХОЁР.ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

  1. Эрүүл мэнд
  2. Биеийн тамир, спорт
  3. Боловсрол
  4. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал
  5. Үндэсний бахархал, өв соёл


ГУРАВ.ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

  1. Санхүү, төсвийн зохицуулалт
  2. Уул уурхай, хүнд үйлдвэр
  3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр
  4. Аялал жуулчлал
  5. Эрчим хүч
  6. Тээвэр, логистик


ДӨРӨВ.ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

  1. “Цахим Монгол”-төрийн шуурхай үйлчилгээ
  2. Мэргэшсэн, хариуцлагатай төрийн алба
  3. Хүний эрхийг дээдэлсэн амар тайван, аюулгүй нийгэм
  4. Тогтвортой, нэгдмэл гадаад бодлого
  5. Батлан хамгаалах


ТАВ. НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

  1. Ногоон хөгжил 


ЗУРГАА. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

  1. Бүс, орон нутаг, хөдөөгийн хөгжил 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ

ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.