Баримт бичиг

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд мэргэшсэн ажилтны гэрчилгээний хугацаа дууссан болон шинээр гэрчилгээ олгох шалгалт зохион байгууллаа.

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨГӨӨ, ЗААВАРЧИЛГАА ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

15 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нарт, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас зохион байгуулсан “Барилгын зөвлөгөөн-2024" -нд оролцож буй аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн удирдах ажилтнууд, инженер, техникийн ажилчдад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга”, худалдан авах ажиллагааны цахим системийн хэрэглээ сэдвээр сургалт зохион байгууллаа.

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах “ тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд тухайн хууль ирэх сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан.

Сумдын Засаг даргын орлогч нарт худалдан авах ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа.

Орон нутгийн өмчийн газраас 2022 оны 04 сарын 14-15-ны өдрүүдэд “тогтвортой амжиргаа төсөл”- тэй хамтран сумдын худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан буюу сумдын засаг даргын орлогч нарт “Худалдан авах ажиллагааны шинэчилсэн журам”, “Худалдан авах ажиллагааны цахим системийн ашиглалт”, “Худалдан авах ажиллагаа зохион байгуулах анхаарах асуудал” гэсэн сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

"Худалдан авах ажиллагааны сургалт зөвлөгөө өгөх төв" төрийн бус байгууллагуудтай хамтран 2 удаа сургалт зохион байгууллаа.

2022 онд Худалдан авах ажиллагааны /А3/ сертифкаттай иргэдийн нөөц бүрдүүлэх сургалтыг “Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв” төрийн бус байгууллага болон "Худалдан авах ажиллагааны сургалт зөвлөгөө өгөх төв" төрийн бус байгууллагуудтай хамтран 2 удаа сургалт зохион байгууллаа. Тус сургалтуудаар 69 хүн тэнцэж үнэлгээний хороонд томилогдон ажиллаж байна.

ХАА-ны хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.

   2022 оны 06 сарын 24-ны өдөр цахимаар орон нутгийн бүртгэлтэй 22 аж ахуйн нэгжид “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн  2022 оны 4 дүгээр сарын 22, 06 сарын 10-ны  өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт хийлээ.