Судалгааны ажлын нэгдсэн мэдээллийн сан
Дундговь аймгийн Байгаль орчин, аялал
жуулчлалын газар,Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн мэргэжлийн албан
хаагчдын хийсэн байгалийн шинжлэлийн чиглэлээр хийгдсэн 12, Гэр бүл, хүүхэд
залуучуудын газрын хүүхдийн хамгаалал хариуцсан мэргэжилтний хийсэн гэр бүлийн
орчинд тулгамдаж буй асуудлын талаарх 1 нийт 13 судалгааны ажлыг
sudalgaa.gov.mn нэгдсэн мэдээллийн санд байршуулж олон нийтэд хүргэж байна.
Судалгааны ажлыг 2024 оны 12 сарын байдлаар 9648 хүн үзэж, 3989 хүн татаж авсан ба Хөрсний бохирдлын болон Залуу гэр бүлд тулгамдаж буй асуудал, хэрэгцээ, үйлчилгээний талаар хийсэн судалгааны ажлын тайланг 3800 гаруй хүн үзсэн нь тус системд байршуулсан судалгааны ажлын тайланд хандалтын тоо сар бүр өссөн үзүүлэлттэй байна. Нийт судалгааны ажлын тайланд санал сэтгэгдэл үлдээгээгүй байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
АЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Оюунтунгалаг
Утас: 7059106