Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан цагалварын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар аймгийн 2025 оны төсөв, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлах гэж байгаатай холбогдуулан “Асуудал-шийдэл” аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдээс санал авах, нээлттэй хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 12:00 цагаас иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан Төв халхын дуулалт жүжгийн театрт зохион байгууллаа.