Мал Аж Ахуйн Академийн Хүрээлэнгээс олгодог Мал Аж Ахуйн Хүндэт профессор цолыг Дундговь аймгаас дөрвөн хүн гардан авлаа. Эрдэнэдалай сумын Ахмад зоотехникч Ж.Очир, аймгийн ХХААГ-ын МАА-н албаны дарга Т.Мөнхбат, Гурвансайхан сумын Улсын аварга малчин Т.Дондов, Луус сумын Улсын аварга малчин Д.Бүдханд нар Хүндэт профессор цолны өмсгөл малгай, тэмдэг үнэмлэхээ гардан авлаа.
Мөн энэ үеэр ХАА-н Академийн жинхэнэ гишүүн, Хүндэт жуухаар Сайнцагаан сумын 2 дугаар багийн малчин Ш.Мөнхбат, 3 дугаар багийн малчин Д.Төмөрбаатар, Дэрэн сумын ИТХ-ын дарга Х. Довуучий, ХХААГ-ын мэргэжилтэн Ж.Батбилэг, Эрдэнэдалай сумын малчин Г. Болдбаатар нар шагнагдсан байна. Цол гардуулах арга хэмжээнд Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир нар оролцож мал аж ахуйн үйлдвэрлэлд удаан жил үр бүтээлтэй ажиллаж буй үе үеийн сэхээтнүүд, малчдад хүндтэй цол хүртсэнд баяр хүргэлээ. МАА-н Хүндэт профессор цолыг Улаанбаатар хотоос Монголын МАА-н академийн ерөнхийлөгч, МАА-н Эрдмийн зөвлөлийн дарга доктор профессор Д.Батсүрэн, Эрдмийн зөвлөлийн гишүүн ХАА-н гавъяат ажилтан Д.Гомбодаш хүрэлцэн ирж гардуулсан байна.