2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгодог болсон билээ.
Өнөөдрөөс 2020 оны 4-улирлын НӨАТ-ын 2%-ын буцаан олголтыг арилжааны 11-банкаар олгож байна.
2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс
I улиралд 36 тэрбум төгрөг,
II улиралд 38 тэрбум төгрөг,
III улиралд 43 тэрбум төгрөг,
IV улиралд 44 тэрбум төгрөг нийт 1014222 иргэнд 161 тэрбум төгрөг буцаан олгож байна.