Татвар төлөгч Та хэдэн төрлийн Үнэ шилжилтийн тайлан гаргах вэ?
1. Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан – ҮШТ-01
2. Дотоод үнэ шилжилтийн тайлан (Local file) – ҮШТ-02
3. Ерөнхий үнэ шилжилтийн тайлан(Master file) – ҮШТ-03
4. Улс бүрээр тайлан(CbC) – ҮШТ-04
Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч бүр гаргана.
Дотоод үнэ шилжилтийн тайлан, Ерөнхий үнэ шилжилтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор дараах татвар төлөгч гаргана.
• 2019 оны санхүүгийн тайлангаар 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон ;
•Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд 2019 онд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон группийн гишүүн компани;
•Гадаадын хөрөнгө оруулалттай бүх компани гаргана.
#Харилцанхамааралтай этгээд хооронд ажил гүйлгээ гараагүй бол ямар тайлан гаргах вэ?
Хэрэв татвар төлөгч та тайлант хугацаанд ТЕХ-ийн 27-д заасан харилцан хамаарал бүхий этгээдтэй ажил гүйлгээ хийгээгүй бол зөвхөн ҮШТ-01 тайлан буюу Үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайлангийн А хэсгийн мэдээллийг бөглөж тайланг ирүүлнэ. Дотоод болон ерөнхий үнэ шилжилтийн тайлан гаргахгүй.
Үнэ шилжилтийн тайлан, нөхөх заавар хичээл үзэх холбоос: