Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Тогтвортой хөгжлийн боловсрол төслөөс зохион байгуулсан Монгол улсын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын судалгаа шинжилгээний арга зүйг дэмжих, сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "УЛСЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛ" шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал энэ жил “СУРАЛЦАГЧДЫН УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ – СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА” сэдвийн хүрээнд 2017 оны 11 сарын 23,24-нд Улаанбаатар хотноо 51 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Уг уралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс (СБД-3, БГД-3, ХУД-2,БЗД-1) оролцож сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн нийт 65 багш оролцож, 30 илтгэл хэлэлцүүлж, суралцагчдын ухаалаг хэрэглээ-сургалтын үйл ажиллагааны талаар олон талаас нь судалсан судалгааны ажлынхаа үр дүнг хуваалцсанаас Дундговь аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн физикийн багш А.Уранчимэг, Ө.Баянсан нар ТЭРГҮҮН байранд шалгарсан амжилттай оролцоод ирлээ.