Дуу хуур, өв соёлын өлгий нутаг Дундговь аймаг нь нүүдэлчин түмний адууны соёлыг харуулах “Адууны өв соёлын баяр” эвент арга хэмжээг эртнээс адуун цэг гэгдсэн Адаацаг сумын “Сүм хөх бүрд” түүх, соёлын дурсгалт газарт 09 дүгээр сарын 10,11-нд зохион байгуулна. Адууны өв соёлын баяраар гүүний үрс гаргах ёсон, адуучин тэмцээн, унага тамгалах ёсон, дэмбээ, талын хуруу, айраг уух, сайхан хос морьтон, дээлтэй бөхийн барилдаан зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулна.
Зохион байгуулагч:
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Адаацаг сумын Засаг даргын Тамгын газар, Дундговь аймгийн “Говийн шуранхай” аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Соёл, урлагийн газар