Аймгийн Засаг даргын нэрэмжит “Дөл-2017” тэмцээн өнөөдөр амжилттай болж өнгөрлөө. “Дөл” тэмцээн нь хүүхэд залууст эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, бие бялдрын зөв хөгжил, сэтгэл зүйн хаттай иргэнийг бэлтгэх,
Батлан хамгаалах хууль тогтоомжийн талаар зохих мэдлэгтэй болгох зорилгоор зохион байгуулагддаг. 2 жилд нэг удаа болдог энэ удаагийн тэмцээнийг ирэх 9-р сард Улсын аварга шалгаруулах цэрэгжилт спортын “Дөл” тэмцээн зохиогдох гэж буйтай холбогдуулан явууллаа. Тэмцээнд МСҮТ болон ерөнхий боловсролын 5 сургуулийн ахлах ангийн сурагчид баг болон оролцож, авхаалж самбаа, хурд хүч, авъяасаа сорин өрсөлдлөө. Тэмцээн жагсаалын үзүүлэх тоглолт, 16 тоот дасгал, биеийн тамирын норматив, 3 км марш гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан бөгөөд 1-р байранд “Эрдмийн далай” цогцолбор сургууль, 2-р байранд “Говийн ирээдүй” цогцолбор сургууль, 3-р байранд Эрдэнэдалай сумын сургууль тус тус байр эзэллээ.