Мэдээ, мэдээлэл

БНСУ-ын "ГУЯАНЫ ТӨГӨЛ"

Дундговь аймаг болон Гуяан  хотын хамтын ажиллагааны хүрээнд 2009 оноос мод тарих төслийг хэрэгжүүлэн ажиллаж, 10 жилийн хамтын ажиллагааны хүрээнд 100 га талбайд 100,000 мод тарьж, ургуулсан. 2019 оноос модны арчлалтыг тогтмол хийх зорилгоор 60,000 дуслын усалгааны системийг нэвтрүүлээд байгаа бөгөөд 2022 онд 4, 5 дугаар талбайд 10,000 дуслын системийг нэмэгдүүлнэ.

Мөн хуучин 2 худгийг сэргээн засварлахаар ажиллаж байна. Тариалсан модыг арчлах, нэмж мод тарихад усалгаа нэн чухал байдаг бөгөөд усалгааны системийг төвийн шугамтай холбосон хэдий ч усны төлбөрийн асуудал тулгараад байгаа бөгөөд орон нутгийн зүгээс бүх нөөц боломжийг судлан усны төлбөр болох 400 орчим сая төгрөгийг шийдвэрлэхээр болов.