Тайландын эзэн хааны эрхэмсэг гүнж Маха Шакри Сириндхорны ивээл дор тус сумын ЕБС-д “ХАА-д суурилсан үдийн хоол хөтөлбөр”-ийн хүрээнд 2016-2018 онд газар хагалах трактор, тоног төхөөрөмжид 10,999,500, ногооны хашаа, ногооны талбайд 9,366,000, худаг , усан санд 39,940,000, зоорь засвар 1,432,700, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, үр худалдан авалтын 12,030,000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн ба энэ онд ногоо тариалах, суулгац бэлтгэх ажил хийгдэж байна.Японы хүүхдийг ивээх сангаас тус сумы цэцэрлэгт 2021 онд 1,8 сая төгрөгийн өртөг бүхий 149 ном хүлээн авч арван анги, дуу хөгжмийн багш, арга зүйчид хуваарилан өгч “ДИЙН ФУЖИОКА”зураг бүхий логог номон дээрээ нааж коджуулав.