Мэдээ, мэдээлэл

ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН “ҮДИЙН ХООЛНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас 2021-2025 онд Дундговь аймагт “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ онд тус төслийн хүрээнд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар болон хүнсний материал нийлүүлэгч ААН, хүнсний бүтээгдэхүүн боловсруулагч ААН, мах махан бүтээгдэхүүн борлуулагч ААН,  хүнсний ногоо тариалагч, хоршоо зэрэгтэй уулзан асуумж судалгаа хийж, тулгарч буй асуудал болон шийдлийн талаар дүн шинжилгээ хийн төслийн судалгааны үе шатандаа явж байна.