MERIT төслөөс аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон Төрийн албаны Салбар зөвлөлтэй хамтран “Хүний нөөцийн удирдлагын орчин үеийн чиг хандлага” сэдэвт өглөөний уулзалт, сургалтыг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын Хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчдыг хамруулан зохион байгуулав.
Тус сургалтыг Монголын Чанарын Менежментийн Зөвлөхүүдийн Холбооны зөвлөх Б.Дуламсүрэн, Б.Энхнавч нар удирдан явуулсан ба Олон улсын болон үндэсний түвшинд шинээр хэрэглэгдэж буй хүний нөөцийн удирдлагын туршлага, аргачлалыг танилцуулахын зэрэгцээ, харилцан адилгүй үеийнхнийг хэрхэн удирдаж, хамтын ажиллагааг нь дэмжих чиглэлээр ярилцлага өрнүүлэв.
Мөн тус төслийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын чанарын удирдлагын стандартын хэрэгжилтийг сайжруулах, албан хаагчдыг дахин баталгаажуулалтын аудитад бэлтгэх зорилгоор “Монголын Чанарын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо”-ны ахлах зөвлөх Б.Энхнавч сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүллээ.