Мэдээ, мэдээлэл

ДЭЛГЭРЦОГТ СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ “МАНАЙ СУРГУУЛЬ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Дэлхийн банкны 4.3 сая төгрөгийн санхүүжилтээр 1-5 ангийн сурагчдын унших чадварыг нэмэгдүүлэх, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэх зорилгоор 101 сурагчийг хамруулсан “Манай сургууль хүртээмжтэй боловсрол” төслийг хэрэгжүүлж байна.Тус үйл ажиллагааны хүрээнд эцэг эхчүүдийн дунд хөгжөөнт тэмцээн уралдаан, сурагчдын дунд цэвэр бичгийн уралдаан зохиож, амжилттай оролцсон эцэг эх, сурагчдыг шагнаж урамшуулав.

Мөн төслийн хүрээнд сонсдог чээж бичгийг сурагч бүрийн гэрийн даалгаварт өгч, хүүхдүүдийг бие дааж ажиллах чадварт суралцуулж байна. Сурачдыг ойлгон унших чадварыг нэмэгдүүлэх, эхийн санг баяжуулах ажлыг анги бүрт зохион байгуулж ажиллаж байна. Төслийн хүрээнд захиалсан номыг сурагчдыг хөгжүүлэх нэмэлт материал болгон багш бүр ээлжит хичээл сургалтдаа ашиглаж байна.