Дэлхийн банкны олон улсын байгууллагын төсөл Эрчим хүчний яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад судалгааны ажил хийгдэж байна.Дундговь аймагт хийгдэж буй уг судалгааны ажил Сайнцагаан сумын Наран баг, Луус сумын суварга багуудын нутагт байрлах “Мөхийн хөтөл”-ийн 10 км орчимд хийгдэж байгаа бөгөөд тус ажлын дагуу төслийн баг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.Судалгааны дүнгээр дээрх 4 газрын аль нэг боломжтой газрыг сонгон 2023 онд тендерийн ажлыг зохион байгуулах юм.