Мэдээ, мэдээлэл

ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГА ХӨГЖИЛ ТӨСЛИЙН БАГИЙНХАН ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

Өнгөрсөн сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төслийн Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслийн Монгол Улсыг хариуцсан захирал Үйберт Боард, Зах зээл ба Бэлчээрийн удирдлага, хөгжлийн төслийн зохицуулагч С.Занданбал болон холбогдох албаны хүмүүс Дундговь аймагт ажиллан хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилт, дараагийн шатны төслийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай уулзалт хийж, санал солилцлоо.

Уулзалтад ХБТХОХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, аймаг дахь төслийн зохицуулагч Ө.Дугармаа нар оролцсон бөгөөд энэ үеэр Гурван сайхан сумын Давших зам хоршооны үйл ажиллагаатай танилцсанаас гадна аймгийн төвд баригдсан хүнсний ногооны зоорь, Дундговьд үйлдвэрлэв борлуулалтын цэгийн үйл ажиллагаа, өвс тэжээлийн агуулах, саравчийг үзэж, ашиглалттай танилцсан байна.