Мэдээ, мэдээлэл

"ШИНЭ ХӨДӨӨ" ТӨСӨЛ ДУНДГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖЛЭЭ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар хэрэгжиж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд дуслын усалгааны төхөөрөмжтэй зуны хүлэмж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, усалгааны зориулалттай инженерийн хийцтэй худаг зэрэг аймгийн хэмжээнд нийт 297 гаруй сая төгрөгийн оруулалт хийгдээд байна.

Төслийн хүрээнд Сайнцагаан суманд 80 морины хүчтэй трактор, үрлэгч, анжис, дуслын усалгааны систем /5000м2/, намираа усалгааны хоолой, хамгаалалтын төмөр хашаа-100ш, зуны хүлэмж, усны нөөц сав-4ш, инженерийн хийцтэй худаг-1ш зэрэг нийт 9 нэр төрлийн 162 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд өнгөрсөн 5-р сарын 24-ний өдөр сумын удирдлагуудад хүлээлгэн өгчээ.

Мөн Баянжаргалан суманд мотоблок / дагалдах хэрэгсэлтэй/ , дуслын усалгааны систем /5000м2/, усны нөөц сав-4ш , зуны хүлэмж-6ш, хамгаалалтын төмөр хашаа-31ш , инженерийн хийцтэй худаг-1ш нийт 6 нэр төрлийн 72 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.Түүнчлэн Эрдэнэдалай суманд хүлэмж 4х8м - 2ш, Говь-Угтаал суманд хүлэмж, хонь ноослох машин, ирлэгч, электрон жин, зөөврийн цахилгаан үүсгүүр , пресслэгч, Адаацаг, Гурвансайхан, Дэлгэрцогт, Дэрэн, Дэлгэрхангай, Луус, Өндөршил, Өлзийт, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Хулд сумдад тус бүр 4х8м хэмжээтэй тус бүр нь 2,309,950 төгрөгийн өртөгтэй хүлэмжийг шийдвэрлэсэн юм.Энэхүү төсөл хэрэгжсэнээр бүлгүүдийг дэмжих, газар тариаланг хөгжүүлэх, сумд өөрсдийн хүнсний хэрэгцээний ногоог тариалах, худалдаалах, иргэдийг дэмжих боломж нөхцөл бүрдэж байгаа аж.