Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Японы хүүхдийг ивээх сан хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлж иргэдэд дэмжлэг үзүүллээ. Төслийн үр дүнд Японы Хүүхдийг ивээх сангаас 210,417,000 төгрөгний өртөг бүхий таван ханатай гэр 55 өрхөд, 373 өрхөд 43,708,418 төгрөгний өртөг бүхий эрүүл ахуйн багц, 270 өрхөд 73,350,450 төгрөгний мөнгөн тусламж олгож нийт 698 өрхөд 327,475,868 төгрөгийн бодит дэмжлэг хүртлээ.