Айлчлалын үеэр хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд харилцааг өргөжүүлэх талаар Гуяан хотын дарга И Дун Ван-тай уулзан санал солилцон Дундговь аймаг Гуяаны төгөл төслийг Дундговь аймагт үргэлжлүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал уламжлав. Гуяан хотын зүгээс нүүрсхүчлийн хийг бууруулах, Гуяан хотыг эдийн засгийн чөлөөт бүс болгох төслийн хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар онцлов.
Энэ үеэр Гуяан хотын эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзан салбарын дэвшилтэт технологи, үйл ажиллагаатай танилцан хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцахын зэрэгцээ хөдөө аж ахуйн их сургуулийн үйл ажиллагаатай танилцан, хүлэмжийн аж ахуйн ухаалаг шийдлийн талаар туршлага судалж энэ салбарт мэргэжилтэн сурган хамтран ажиллах санал уламжлав. Мөн Бүгд Найрамдах Солонгос Улсын хамгийн том үзэсгэлэнгийн танхим KINTEX-ийн үйл ажиллагаатай танилцан Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэнг гаргах талаар тус тус санал солилцлоо.