Мэдээ, мэдээлэл

Говийн бүсийн МБСБ-н дунд жил бүр уламжлал болгон зохиогддог "Шилдэг технологич багш" "Шилдэг илтгэгч" спортын 4 төрөлт тэмцээнд Дүндговь МСҮТ-н багш, баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Волейболын төрөлд Д.Галбадрах ахлагчтай эрэгтэй баг Алтан медаль, Ширээний теннисний төрөлд багш П.Билгээ Алтан медаль, багш Л.Дүнагаамаа Хүрэл медаль, Шатрын төрөлд багш А.Эрдэнэтуяа Хүрэл Медаль, П.Билгээ Алтан медаль хүртэж бүсийн Хошой аварга боллоо. Мөн шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд багш З.Цолмонгэрэл 1-р байр, удирдах ажилтны төрөлд Нийгмийн ажилтан С.Нандинтуяа 3-р байр, Шилдэг технологич багш шалгаруулах уралдаанд багш О.Цэнгэлмаа 2-р байр эзэлж Говийн бүсийн сургуулиудаа төлөөлж Улсын уралдаанд оролцох эрхээ авлаа. Мөн Волейболын шилдэг эрэгтэй тоглогчоор ГБАЗТөвийн арга зүйч Д.Галбадрах нар шалгарлаа. Багийн нийлбэр дүнгээр Дундговь МСҮТ 2-р байрын эзэд боллоо. "ГОВИЙН БҮС 2018" уралдаан тэмцээнд амжилттай оролцсон багш, баг тамирчиддаа халуун баяр хүргэе.

Их уншсан

ХҮНДЭТ ПРОФЕССОР ЦОЛТНУУД ТОДОРЛОО

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДУНД АНГИЙН /СУУРЬ БОЛОВСРОЛЫН/ СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН / X, XI, XII / СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

Дундговь аймгийн ЕБСургуульд дутагдалтай байгаа багшийн судалгаа

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ УЛИРЛААР НЬ БЭЛТГЭЭРЭЙ

ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ /2020.04.06-10/

Улсын илтгэлийн уралдаанд Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш нар түрүүллээ

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР АЖИЛЛАХ ОРЧИН НӨХЦӨЛӨӨ САЙЖРУУЛЛАА

Улсын шалгалтын тов гарлаа