Эрх зүйт төрийг төгөлдөржүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, ард иргэдийнхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах их үйлсэд өөрсдийн мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан мэргэшлийн өндөр ур чадвар гарган ажиллаж буй үе үеийн хуульчид, хууль зүйн салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ “Хуульчдын өдөр”-ийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье!
Хуульч бол шударга ёсыг эрхэмлэн дээдэлдэг, өргөн мэдлэг, өндөр ур чадвар, ёс зүйтэй, өөртөө итгэлтэй, өрөөлийг мэдрэх хүнлэг сэтгэлтэй хүн байх ёстой гэж ахмад хуульчид сургаж ирснийг санаж, мэргэжлийн үйл ажиллагаандаа чандлан баримталж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм хуульчид Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, хууль ёсыг хүндэтгэн хэрэгжүүлэх цаг наргүй их ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе!
ХҮНДЭТГЭСЭН.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЦАГААНХҮҮГИЙН МӨНХБАТ