Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар. 15 сумын 68 багийн хилийн заагийг тодорхойлон координатжуулж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 10 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав.
Тус ажлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг, 4.2 дахь хэсэгт заасны дагуу Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2017 оны А/249 дугаар тушаалаар батлагдсан багийн хилийн заагийг тодорхойлох аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн юм.