Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Хандлагаа өөрчилье" багц ажлын хүрээнд наадамчин олныг Дэлхийд ганцхан Монгол наадмаараа хоггүй цэвэрхэн наадахыг уриалах, байгаль орчиндоо хог үлдээлгүй аялж зугаалахыг сануулах, иргэдийн байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх зорилгоор "Цэвэрхэн наадацгаая" аяныг зохион байгуулж байна.
Тус аяныг Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хэрэгжүүлэн наадмын өдрүүдэд цэвэр цэмцгэр наадахыг Дундговьчууддаа уриалж байна. Уриалгад нэгдэхийн тулд та бүхэн сошиал орчинд “Цэвэрхэн наадацгаая” уриалгыг өөрийн фрэйм, ковер зургаа сольж, видео танилцуулгуудыг хуваалцаж, найз нөхдөө уриалан тус аянд нэгдэх боломжтой. Цэвэрхэн наадацгаая!