Боловсрол, соёл, урлагийн газар. Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр Дундговь аймагт хэрэгжиж буй Аксесс хөтөлбөрийн хүүхдүүд “Бүрдийн уянга” зусланд англи хэлний эрчимт сургалтад хамрагдах хугацаандаа “Сүм хөх бүрд” орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт сайн үйлсийн ажил хийжээ.
Хүүхдүүд Сүм хөх бүрдийн Чулуун хэрэм, Хөх бүрд нуурын тухай танилцуулгыг Англи, Монгол хэлээр бэлтгэн самбар байрлуулах, ойр орчмын хогийг цэвэрлэх, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавих зэрэг ажлыг хөтөлбөрийн зохицуулагч, БСУГ-ын мэргэжилтэн А.Мөнхтуяа, “Оюуны гэгээ” ТББ-ын тэргүүн Т.Цэцэгчимэг, “Цэгц билиг” сургуулийн багш Г.Наранбум, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн багш Г.Цэцэгмаа нарын удирдлага дор хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү хөтөлбөр нь 2020 оны 7 сар хүртэл хэрэгжих бөгөөд энэ хугацаанд өөр олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.