Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Сайхан-Овоо сумын Харганын шугуй, Төгрөг хайрхан уул орчмын нийт 1743,83 га талбайг Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 10 дугаар хуралдаанаар аймгийн тусгай хамгаалалтад авлаа.
Түүх соёлын дурсгалт /хирэгсүүртэй/, байгалийн өвөрмөц тогтоц бүхий тахилгат уулын экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх зорилгоор Төгрөг хайрхан уул нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг бөгөөд эрт дээрүеэс нутгийн иргэд нь тахиж, баян хангай гэж шүтэж хамгаалж ирсэн уламжлалтай бөгөөд сумын 9 гайхамшгийн нэг юм.
1.Төгрөг хайрхан уул
а/ Сайхан-Овоо сумын төвөөс зүүн хойш 30км зайд орших нутгийн иргэдийн шүтээн тахилгат уул. Далайн түвшнээс дээш 1320 м өндөр, урт нь 0,5 км, өргөн нь 0,3 км, нийт 572,03 га талбайг эзэлдэг.
б/ Төгрөг Хайрхан уул нь шүтлэг тахилгатай Хайрхан тул эрт дээр үеэс эдүгээ хүртэл нутгийн иргэд болон /Харчид/ одоогийн Сайхан-Овоо сумын Төгрөг багийнхан өөрсдийн өвөг дээдсийн шүтээн хайрхандаа шинийн 3-ны дотор гарч сүлд хийморь, Эд хөрөнгө 5 хошуу мал, заяа буянаа даатгаж цай сүүнийхээ дээжийг өргөж тахиж шүтдэг заншилтай.
в/ Төгрөг хайрхан уул нь тал хээр, говийн бүсэд байршдагаараа онцлог ба байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой, тэмээний бөх шиг хэлбэртэй уул юм.
г/ Төгрөг хайрхан уул болон түүний орчны бүсэд эртний хирэгсүүр хөшөөн чулуу байдаг
Түүнчлэн Харганы шугуй нь Түүх соёлын дурсгал хадгалсан байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг бөгөөд эрт дээр үеэс нутгийн иргэд нь хамгаалж ирсэн уламжлалтай билээ.
2.Харганы шугуй нь
а/ Сайхан-Овоо сумын төвөөс баруун хойш 30 км зайд Онги голын баруун эрэг дээр оршдог. Нийт 1171,8 га талбайг эзлэж байна.
б/ Харганы шугуй нь тал хээр, говийн бүсэд байршдагаараа онцлог ба байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой, Түүх соёлын дурсгал бүхий газар юм.
в/ Өгөөдэй их хааны өвлийн орд байрлаж байсан Шаазант хэмээх хотын туурь, Буддын шашины нэрт төлөөлөгч Гүн ухаантан их номч багш Брагри Ц.Дамцагдоржийн мэндэлсэн бууц гэх мэт түүхэн хүмүүсийн амьдрал ахуйтай салшгүй холбоотой. Түүх соёлын халдашгүй баримтуудтай.